Tuesday, November 28, 2006

БНУлс тунхагласан өдөр


Бидний ардын эрхтэй хэмжээт цаазат улсыг тэргүүлж байсан богд Жавзандамба хутагт хаан олноо өргөгдсөний 14 дүгээр он 4 дүгээр сарын 17-ний өдөр нэгэнт таалал төгссөн учир мөнөөхөн 11-р онд олноор хувьсгал үүсгэн, гадаадын харгисуудаг харьяат орон нутгаас хөөн гаргаж, дотоодын эзэрхэг байдлыг устгаж нэгэнт зоригоо олон ард түмний ашиг тусад нийлүүлэхийн тулд, хувьсгалын ардын сонгон байгуулсан Засгийн Газраас:НЭГ. Богд хааны тамгыг Засгийн Газар шилжүүлэн залж хадгалах.ХОЁР. Харьяат улсад Бүгд Найрамдах Ардын Засгийг явуулж, да жунтан гэдэг Ерөнхий даргыг сонгохгүй, улсын бүх дээд эрхийг Улсын Бага хуралд ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалахГУРАВ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийг явуулах их баярыг жил бүр 6 сарын шинийн 6-ний өдөр улсын баяртай хамтатган явуулахДӨРӨВ. Олноо өргөгдсөн гэдэг оны цолыг мөнхүү өдрөөс эхлэн Монгол Улсын 14 дүгээр он гэж халахаар тогтжээ. Одоо Улсын Их Хурал анх удаа хуралдаж тийнхүү Засгийн газраас тогтсон явдлыг зөвшөөрөн батлаад, Бүгд Найрамдах ардын эрхтэй Монгол Улсын үндсэн хуулийг зохион баталж, дор жагсаан бичсэн тул энэхүү үндсэн хуулийг төв газрын ба орон нутгийн олон яамны эрх баригчдаас зарлан ухуулж бас олон албаны газар ил тавьж үзүүлбэл зохино.Бас энэхүү үндсэн хуулийн гол тогтоолуудыг олон сургууль ба цэргийн ангид зааварлан сургах явдлыг Их Хурлаас Ардын засгийн газар даалган гүйцэтгүүлэхээр тогтов

No comments: