Monday, November 27, 2006

Баабар



ЗОЛБИН НОХОЙН ГЭДЭС ШАР ТОС ТОГТООДОГГVЙН УЧИР

Эмээгийн яриа. Жараад оны vед нэгдэлжvvлэхэд ядуу нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хvчээр элсvvлж хєрєнгийг нь хураан тараасан байна.Олон хvvхэдтэй ар­чаа­гvй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ног­дож. Гэртээ ч оруулсангvй хаяандаа хєг­лєрvvлсэн ба хэрэг болохоор нь цуу татаад л тогоогоо ч арчина, бvс хийнэ, хєлєє ч орооно. Гадаа норно, илжирнэ, ямаа иднэ. Сvvлд дуулахнаа тэр айл хэзээ ч єєдлєєгvй.Танилын яриа. Маартын наймнаар олон хvvхэдтэй айлд эхийн одонгийн мєнгє бєєнєєр нь єгнє. Тэднийх дэлгvvрт байгаа аль vнэтэй бэлэн зvйлс болох нарийн боов, хиам, консерв авчран долоо хоног наргина даа. Тэгээд дараагийн маарт хvр­тэл хагас єлсгєлєн. Тєрийн буянаар нэг хоног цадав.Зурагтын яриа. Майкл Тайсон ядуу хорооллоос га­рал­тай боловч олон удаа боксын дэлхийн аварга болж нийтдээ 200 гаруй сая доллар олжээ. Асгаж цутган баярхаж хэдэн жил шуугиулсны дараа тэрээр ихээхэн єрєнд оров. Одоо тэрээр єрєє тєлєхийн тулд газар газар очин рингэнд зо­дуулж явна. Их мєнгєнєєс болж зодуулав.Найзын яриа. Тээр жил би Баянхонгорын ямаа ихтэй нут­гаар очсон юм. Ноолуурын vнэ ч овоо, зуншлага ч даж­гvй. Аль ч айлд орсон баярхаж сагсалз­сан яриа. Айл болгон хоёр машинтай, хvнээсээ олон мо­то­­цикльтой. Ханын хєшгєє алтанбулаг хивсээр орлуулсан тєдийгvй мєн хив­сийг шалан дээрээ давхарлаж хулдсан, зуухны ємнvvр нь шатаад цоорчихсон. Нэг су­ман дээр цагдаа, согтуу мо­то­цикл­ьчин хоёр маргалдаж байна. “єєрийн­­хєє унаагаар согтуу явахад яадаг юм. Чи муу хvний хєрєнгє хураана гэв vv. Хэнд ч хэрэггvй бол­гоод єгье л дєє. Хэдэн ямаа­ны нуруу маажаад л энийг олдог юм” гээд согтуу эр банкаа онгойлгоод шvдэнз зураад хийчихдэг юм байна. Тэр нутгаар ноднин орлоо. Ихэнх нь модоо бариад нинжа болно гээд арилчиж. Ган гачиг хэдэн жил нvvрлэж, цєєн мал­тай vлдсэн нэг нь чааваас газар царайлчихсан, дайраад гарах хvнийг ганц нэг гоймон, боов vлдээх болов уу гэсэн харцаар угтана. Ямаанаасаа болж яд­рав.Валютын сангийн яриа. 1973 оны нефтийн vнийн огцом єсєлтєєр хам­гийн хохирсон улс Нигери боллоо. Баялаг нефьттэй энэ орон гэнэт буй болсон мєнгєє­рєє цалин тэт­гэвэр нэмэх, шинэ нийслэл барих, мянганы зам барих зэрэг vнэ єртєг ихтэй олон тєсєл зэрэг зэрэг хэрэгжvvлж эхэлжээ. Дутсан мєнгийг нефтиэр барь­цаалан санхvvжvvлж байв. Гэвч наяад оны vед нефьтийн vнэ эргээд унахад Нигери асар их єртэй болов. Тєслvvдээс ганц нь ч хэрэгжиж дууссангvй. Цалин эргэж буурсан, ажлын местийг хєрш орныхон эзэл­сэн зэргээс болж гадаад бо­лон дотоод хямрал vvсэж, улмаар угсраагаар тєрийн эргэлт болж, зарим газраа иргэ­ний дайн, овог отог хоо­рондын мєргєл­дєєн vvслээ. Судлаачдын vзэж байгаагаар нефьтийн vнэ ингэж огцом єсєн гэнэтийн их мєнгє­тэй болоогvй бол Нигери жам хєгжлєєрєє дэвшилд хvрэх бололцоотой байжээ. Нигери улс улам харлав.Дэлхийн банкны яриа. Болив нь манай гаригийн хамгийн баялагтай орны нэг юм. Гэвч энэ оронд дунджаар жилд нэг болдог тєрийн эргэл­тээр гарч ирдэг Засгийн газ­рууд болон завсар зайнд нь сонгуулиар буй болдог Зас­гийн газруудын аль нь энэхvv асар их баялгийг зєв ашиг­лаж чадсангvй. Аль ч Засгийн газар энэ оронд нэгэнт тогтон буй болсон авлигын сvлжээ­ний єргєтгєгч, vргэлжлvvлэгч, єєрєє нэг хэсэг нь болж бай­лаа. Байгалийн хишиг асар их баялаг авлигад явахаас гадна эдийн засгийн ямар ч ач холбог­дол vгvй мєртєє сvр дуулиан болсон дэд бvтцэд зарцуулаг­дана. Дэд бvтэц ба­рих нь єєрєє авлигыг гааруу­лах механизм болжээ. Энд дэлхийн хамгийн єндєрт ба­ригд­сан тємєр зам, хурдны авто зам Андын нуруу­ны оргилоор сvлжинэ. Бо­ловс­рол­доо хэзээ ч анхаарч бай­гаа­гvй энэ орны хvний хєгж­лийн индекс дэлхийн хамгийн бага vзvvлэлттэй. Бичиг vсэг vл мэдэх явдал 50 хувь, дундаж наслалт 49, нэг хvртэл хvvх­дийн vхэл 70 промиль гэх мэт. Хvнд ногдох ДНБ маш бага. Саяхан сонгуулиар гарч ирсэн vйлдвэрчний зvтгэлтэн-Ерєн­хийлєгч энэ бvхний бу­рууг гадаадын хєрєнгє оруу­лагч­дад тохож тэднийг хєєж эхэллээ. Дотоодын хямралаа гадагш нь чиглvvлэхийн тулд Чааваас, Кастро нартай ний­лэн АНУ-ын эсрэг фронтод нэгдэв. Болив улс бvр болив.ОРТ телевизийн яриа. Нефтийн vнийн єсєлтєєр буй болсон мєнгєєр нийгмийн олон арга хэмжээ авсны дотор ахмад настнуудад эмийг нь vнэ тєлбєргvй ний­лvvлэх болсон билээ. Энэхvv гэнэтийн их мєнгєний vлэмж хэсэг нь тvгээл­тийн тогтцоор ороод алга болжээ. Энэ мєн­гийг ашиг­ладаг зохион бай­гуулалттай бvлэгт олон том­чууд оролцсон байна. Эх орны бvтээгдэ­хvv­нээр ний­лvv­лэх байтал гадаа­даас хуурамч эм оруулж ирж тvv­нийхээ vнийг олон дахин єсгєн баримтжуулжээ. Тэртэй тэргvй ахмад настнуудын ихэн­хэд vнэгvй эм очсонгvй. Нийт­дээ 56 тэрбум рубль завшсан уг бvлгийн толгой­логч 14 этгээдийг сая барив­чиллаа. Засгийн нэрээр зав­шив. УИХ дахь яриа. Монгол Улс тvvхэндээ тохиолдож байгаа­гvй их баялгийн ємнє ирлээ. Байгалийн баялгийн vнийн єсєлтєєс болж ДНБ 30 хувиар ихсэв. Оны эцэст тєсвийн илvvдэл хоёр тэрбум тєгрєг болов. Гишvvд дараа оны тєсєв хэлэлцэхдээ дууд­лага худал­даанд орсон най­маачид шиг загнана. Хvvхэд бvрд 10 мянган тєгрєг єгнє гэж нэг хэсэг нь дайрна, нєгєє хэсэг нь ширээн дээрээ 20 мянга гэсэн бичиг гарган тавьжээ. Баянхонгороос уг­шил­тай нэгэн шинэ баян 100 мянгаар дуудаж байж ард тvмнээ харж vзэгчдийн тvрvv магнай боллоо. Маргааш нь сайд мяндагтай бас нэг панз­чин настай болон ажилгvй байгаа хvмvvст vvнээс их мєнгє зvгээр тогтмол єгч байх санал зурагтаар дэвшvvлээд єєрийн салбарын ахмадууд болох малчин тариачин, мах­чин, талхчин явсан улсад єгнє гэж зvтгэлээ. Бvх баг сумыг мян­ганы зам, бумны єндєр хvчдэл, саяны технологиор бvрэн хан­гах байтугай илvv гаргах гэнэ. Монголд нийг­мийн тэтгэмж халамжийн 70 хувь нь зохих эзэндээ хvрэх­гvй байгаа дvн гадаадын судалгаагаар илэр­чээ. Ин­гэхээр мєнгє тараах тутам тvгээгчид илvv ашиг єгдєг гэдгийг эдгээр хулгайч, луй­варчин, мэхчин. авлигачин­гууд сайн мэдэж байгаа. Нэг талаас ард тvмнээ харж vзэх уралдаан, нєгєє талаас vнэн мєн чанар нь биенээсээ илvv гарч луйвар хийх єрсєлдєєн. Анх 10 саяар эхэлсэн УИХ-ын гишvvд тойрог­тоо тараах мєнгє энэ жил 250 сая болж байна. Vндсэн хуу­лийн эрх мэдлийн хуваарь­лалтаар за­хи­ран зарцуулах мэдэл УИХ-д биш зєвхєн Зас­гийн газарт л бий. Гэвч мєнгє vзээд нvд нь улайчихсан тэдэнд хууль мууль ч яамай хэвтэнэ. Ком­пютер дээр ядахнаа хєзєр ч тоглож барахгvй нэгэн мудак хойтон жил зэсийн vнэ 12 мянган доллар болохыг ин­тер­нэтээр орж Лондонгийн бир­жийн мэдээнээс харсан хэмээн сагсалзана. Яндаж болшгvй далай шиг ямар их хоол вэ хэмээн гахай єгvvлнэ. Энэ марзганал эмгэнэл болох хvрт­лээ vргэлжлэх болно. Шинэ баян цээжний євчтэй болж хvний мєнгєєр хvv­дэгнэв.Тvvхээр батлагдсан яриа. Баялгийг зарцуулахад ухаан хэрэгтэй. Тэнэг хvнд баялаг гай болдог. Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, єлслєє, турлаа, vхлээ. Хєдєл­мєрєєр буй болсон бая­лаг л ухаалаг зарцуулагддаг. Гуйл­гачин єдєрт олсон юмаа уут­тай нь тогоо руугаа хєн­тєрдєг. Сармагчин нvдний шил олоод бєгсєндєє барьж vздэг. Муу нохойн гэдсэнд шар тос зохи­доггvй.

No comments: