ЗОЛБИН НОХОЙН ГЭДЭС ШАР ТОС ТОГТООДОГГVЙН УЧИР
Эмээгийн яриа. Жараад оны vед нэгдэлжvvлэхэд ядуу нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хvчээр элсvvлж хєрєнгийг нь хураан тараасан байна.Олон хvvхэдтэй арчаагvй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ногдож. Гэртээ ч оруулсангvй хаяандаа хєглєрvvлсэн ба хэрэг болохоор нь цуу татаад л тогоогоо ч арчина, бvс хийнэ, хєлєє ч орооно. Гадаа норно, илжирнэ, ямаа иднэ. Сvvлд дуулахнаа тэр айл хэзээ ч єєдлєєгvй.Танилын яриа. Маартын наймнаар олон хvvхэдтэй айлд эхийн одонгийн мєнгє бєєнєєр нь єгнє. Тэднийх дэлгvvрт байгаа аль vнэтэй бэлэн зvйлс болох нарийн боов, хиам, консерв авчран долоо хоног наргина даа. Тэгээд дараагийн маарт хvртэл хагас єлсгєлєн. Тєрийн буянаар нэг хоног цадав.Зурагтын яриа. Майкл Тайсон ядуу хорооллоос гаралтай боловч олон удаа боксын дэлхийн аварга болж нийтдээ 200 гаруй сая доллар олжээ. Асгаж цутган баярхаж хэдэн жил шуугиулсны дараа тэрээр ихээхэн єрєнд оров. Одоо тэрээр єрєє тєлєхийн тулд газар газар очин рингэнд зодуулж явна. Их мєнгєнєєс болж зодуулав.Найзын яриа. Тээр жил би Баянхонгорын ямаа ихтэй нутгаар очсон юм. Ноолуурын vнэ ч овоо, зуншлага ч дажгvй. Аль ч айлд орсон баярхаж сагсалзсан яриа. Айл болгон хоёр машинтай, хvнээсээ олон мотоцикльтой. Ханын хєшгєє алтанбулаг хивсээр орлуулсан тєдийгvй мєн хивсийг шалан дээрээ давхарлаж хулдсан, зуухны ємнvvр нь шатаад цоорчихсон. Нэг суман дээр цагдаа, согтуу мотоцикльчин хоёр маргалдаж байна. “єєрийнхєє унаагаар согтуу явахад яадаг юм. Чи муу хvний хєрєнгє хураана гэв vv. Хэнд ч хэрэггvй болгоод єгье л дєє. Хэдэн ямааны нуруу маажаад л энийг олдог юм” гээд согтуу эр банкаа онгойлгоод шvдэнз зураад хийчихдэг юм байна. Тэр нутгаар ноднин орлоо. Ихэнх нь модоо бариад нинжа болно гээд арилчиж. Ган гачиг хэдэн жил нvvрлэж, цєєн малтай vлдсэн нэг нь чааваас газар царайлчихсан, дайраад гарах хvнийг ганц нэг гоймон, боов vлдээх болов уу гэсэн харцаар угтана. Ямаанаасаа болж ядрав.Валютын сангийн яриа. 1973 оны нефтийн vнийн огцом єсєлтєєр хамгийн хохирсон улс Нигери боллоо. Баялаг нефьттэй энэ орон гэнэт буй болсон мєнгєєрєє цалин тэтгэвэр нэмэх, шинэ нийслэл барих, мянганы зам барих зэрэг vнэ єртєг ихтэй олон тєсєл зэрэг зэрэг хэрэгжvvлж эхэлжээ. Дутсан мєнгийг нефтиэр барьцаалан санхvvжvvлж байв. Гэвч наяад оны vед нефьтийн vнэ эргээд унахад Нигери асар их єртэй болов. Тєслvvдээс ганц нь ч хэрэгжиж дууссангvй. Цалин эргэж буурсан, ажлын местийг хєрш орныхон эзэлсэн зэргээс болж гадаад болон дотоод хямрал vvсэж, улмаар угсраагаар тєрийн эргэлт болж, зарим газраа иргэний дайн, овог отог хоорондын мєргєлдєєн vvслээ. Судлаачдын vзэж байгаагаар нефьтийн vнэ ингэж огцом єсєн гэнэтийн их мєнгєтэй болоогvй бол Нигери жам хєгжлєєрєє дэвшилд хvрэх бололцоотой байжээ. Нигери улс улам харлав.Дэлхийн банкны яриа. Болив нь манай гаригийн хамгийн баялагтай орны нэг юм. Гэвч энэ оронд дунджаар жилд нэг болдог тєрийн эргэлтээр гарч ирдэг Засгийн газрууд болон завсар зайнд нь сонгуулиар буй болдог Засгийн газруудын аль нь энэхvv асар их баялгийг зєв ашиглаж чадсангvй. Аль ч Засгийн газар энэ оронд нэгэнт тогтон буй болсон авлигын сvлжээний єргєтгєгч, vргэлжлvvлэгч, єєрєє нэг хэсэг нь болж байлаа. Байгалийн хишиг асар их баялаг авлигад явахаас гадна эдийн засгийн ямар ч ач холбогдол vгvй мєртєє сvр дуулиан болсон дэд бvтцэд зарцуулагдана. Дэд бvтэц барих нь єєрєє авлигыг гааруулах механизм болжээ. Энд дэлхийн хамгийн єндєрт баригдсан тємєр зам, хурдны авто зам Андын нурууны оргилоор сvлжинэ. Боловсролдоо хэзээ ч анхаарч байгаагvй энэ орны хvний хєгжлийн индекс дэлхийн хамгийн бага vзvvлэлттэй. Бичиг vсэг vл мэдэх явдал 50 хувь, дундаж наслалт 49, нэг хvртэл хvvхдийн vхэл 70 промиль гэх мэт. Хvнд ногдох ДНБ маш бага. Саяхан сонгуулиар гарч ирсэн vйлдвэрчний зvтгэлтэн-Ерєнхийлєгч энэ бvхний бурууг гадаадын хєрєнгє оруулагчдад тохож тэднийг хєєж эхэллээ. Дотоодын хямралаа гадагш нь чиглvvлэхийн тулд Чааваас, Кастро нартай нийлэн АНУ-ын эсрэг фронтод нэгдэв. Болив улс бvр болив.ОРТ телевизийн яриа. Нефтийн vнийн єсєлтєєр буй болсон мєнгєєр нийгмийн олон арга хэмжээ авсны дотор ахмад настнуудад эмийг нь vнэ тєлбєргvй нийлvvлэх болсон билээ. Энэхvv гэнэтийн их мєнгєний vлэмж хэсэг нь тvгээлтийн тогтцоор ороод алга болжээ. Энэ мєнгийг ашигладаг зохион байгуулалттай бvлэгт олон томчууд оролцсон байна. Эх орны бvтээгдэхvvнээр нийлvvлэх байтал гадаадаас хуурамч эм оруулж ирж тvvнийхээ vнийг олон дахин єсгєн баримтжуулжээ. Тэртэй тэргvй ахмад настнуудын ихэнхэд vнэгvй эм очсонгvй. Нийтдээ 56 тэрбум рубль завшсан уг бvлгийн толгойлогч 14 этгээдийг сая баривчиллаа. Засгийн нэрээр завшив. УИХ дахь яриа. Монгол Улс тvvхэндээ тохиолдож байгаагvй их баялгийн ємнє ирлээ. Байгалийн баялгийн vнийн єсєлтєєс болж ДНБ 30 хувиар ихсэв. Оны эцэст тєсвийн илvvдэл хоёр тэрбум тєгрєг болов. Гишvvд дараа оны тєсєв хэлэлцэхдээ дуудлага худалдаанд орсон наймаачид шиг загнана. Хvvхэд бvрд 10 мянган тєгрєг єгнє гэж нэг хэсэг нь дайрна, нєгєє хэсэг нь ширээн дээрээ 20 мянга гэсэн бичиг гарган тавьжээ. Баянхонгороос угшилтай нэгэн шинэ баян 100 мянгаар дуудаж байж ард тvмнээ харж vзэгчдийн тvрvv магнай боллоо. Маргааш нь сайд мяндагтай бас нэг панзчин настай болон ажилгvй байгаа хvмvvст vvнээс их мєнгє зvгээр тогтмол єгч байх санал зурагтаар дэвшvvлээд єєрийн салбарын ахмадууд болох малчин тариачин, махчин, талхчин явсан улсад єгнє гэж зvтгэлээ. Бvх баг сумыг мянганы зам, бумны єндєр хvчдэл, саяны технологиор бvрэн хангах байтугай илvv гаргах гэнэ. Монголд нийгмийн тэтгэмж халамжийн 70 хувь нь зохих эзэндээ хvрэхгvй байгаа дvн гадаадын судалгаагаар илэрчээ. Ингэхээр мєнгє тараах тутам тvгээгчид илvv ашиг єгдєг гэдгийг эдгээр хулгайч, луйварчин, мэхчин. авлигачингууд сайн мэдэж байгаа. Нэг талаас ард тvмнээ харж vзэх уралдаан, нєгєє талаас vнэн мєн чанар нь биенээсээ илvv гарч луйвар хийх єрсєлдєєн. Анх 10 саяар эхэлсэн УИХ-ын гишvvд тойрогтоо тараах мєнгє энэ жил 250 сая болж байна. Vндсэн хуулийн эрх мэдлийн хуваарьлалтаар захиран зарцуулах мэдэл УИХ-д биш зєвхєн Засгийн газарт л бий. Гэвч мєнгє vзээд нvд нь улайчихсан тэдэнд хууль мууль ч яамай хэвтэнэ. Компютер дээр ядахнаа хєзєр ч тоглож барахгvй нэгэн мудак хойтон жил зэсийн vнэ 12 мянган доллар болохыг интернэтээр орж Лондонгийн биржийн мэдээнээс харсан хэмээн сагсалзана. Яндаж болшгvй далай шиг ямар их хоол вэ хэмээн гахай єгvvлнэ. Энэ марзганал эмгэнэл болох хvртлээ vргэлжлэх болно. Шинэ баян цээжний євчтэй болж хvний мєнгєєр хvvдэгнэв.Тvvхээр батлагдсан яриа. Баялгийг зарцуулахад ухаан хэрэгтэй. Тэнэг хvнд баялаг гай болдог. Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, єлслєє, турлаа, vхлээ. Хєдєлмєрєєр буй болсон баялаг л ухаалаг зарцуулагддаг. Гуйлгачин єдєрт олсон юмаа ууттай нь тогоо руугаа хєнтєрдєг. Сармагчин нvдний шил олоод бєгсєндєє барьж vздэг. Муу нохойн гэдсэнд шар тос зохидоггvй.

No comments:
Post a Comment