Цахиагийн ЭЛБЭГДOРЖ
Мильтoн Фридман таалал тєгсчээ. Yгvй, тийм байх ёсгvй дээ. Би саяхан л євгєнийг Сан Франциско хотын тєв дэх “Four Seasons” буудлын vvднээс хань Рєvзтэй нь цуг таксинд суулгаж єгч байсан юм.Америкчуудын дундаас “зууны хvн” гэж нэрлэгдсэн тэр шавилхан євєєгєєс “Таны унаа ойрхон байгаа юу” гэж асуухад “Энэ хотод машинаар яахав, бид хоёр таксинд суугаад явчихнаа” гэж билээ.ХХ зуун ард тvмнийхээ ємнєєс бvхнийг шийдэх гэсэн “эх оронч”- дын учруулсан зовлонгоор дvvрэн байж. Коммунистууд, нацистууд бvхэл бvтэн ард тvмний хувь заяагаар тоглоод зогсоогvй юм. Америк, Англид хvртэл нийгмийн амьдралд тєр гvнзгий оролцох vзэл нэг vе газар авч байлаа. Хэт улайрсан нь Марксын нэр барина. Арай хєх нь Кеинсийг тугаа болгоно. “Зардлыг нэмж, хvv, vнэ, цалинг зохицуулж, ажилгvйдэл, инфляцтай тєр л хамгийн сайн тэмцэж чадна” гэж тєрийн тэр чадлыг хэн нь илvvтэй харуулах вэ? гэсэн уралдааны хєлд капиталист ертєнц хvртэл vрэгдэж байсан vе. Єнгєрєгч зууны эхний, эрх чєлєєний vзлийн хамгийн нэртэй хамгаалагч аугаа Людвик фон Мизэс хvртэл арга нь барагдаж байсан цаг даа. Австрийн эдийн засгийн алдарт сургуулийн єрсєлдєгчгvй лидер байсан тэрээр “Энэ улс тєрийн нэр томъёо хvртэл тэнэг юм. Хэн Гитлерийг “баруун”, хэн Сталиныг “зvvн” гэх юм бэ? Хоёулаа л адилхан хvчирхийлэгчид байна” гэж 1940 онд бичиж байлаа.Тvvний гарын шавь Фредрик Хаек 1944 онд “Боолчлолд хvрэх зам”-аа бичиж хvний “хvчтэй гар”-ын vнэн нvvр царайг илчилсэн. Эрх чєлєєний тєлєє либерал эдийн засагчид чадлаараа тэмцэж байлаа. 1947 онд Хаекийн зохион байгуулсан нэгэн уулзалтад Чикагогийн эдийн засгийн сургуулийн залуухан профессор Мильтон Фридман оролцов.-Анх удаа хил алхаж аваргуудтай нvvр тулж билээ. Профессор Мизэс намайг хурал даргалж ядаж байхад, “та нар бvгд социалистуудын овоолго” гэж хэлээд хурал орхиод гарлаа. Тэгэхэд би их цочирдож бас их зvйл ойлгосон гэж хожим тэр дурсаж байв. Тэр даруухан мэтгэлцээнд оролцсон олон хvн хожим нь хvн тєрєлхтнийг хvний боолчлол, засаг намын эрхшээлээс аварсан чєлєєт vзэл санааны аваргууд болцгоосон.Мильтон Фридман гуайтай хоёр удаа тухтайхан уулзах боломж надад тохиож билээ. Хоёуланд нь 74 жил тvvнтэй тостой тогоонд хошуу холбосон Рєvз гуай хамт байсан. Хєєрхий тэр сайхан эмээ одоо их л ганцаардаж байгаа байх даа. Тэр хоёр гэрт ч, гадаа ч хаа л бол хаана хамт байдагсан. Рєvз бол ФридЕманд охин Жанет, хvv Давид хоёрыг нь тєрvvлж єгсєн элбэрэлт хань тєдийгvй, тvvний vзэл санаанд хамгийн их нєлєє vзvvлсэн, хамтарч олон бvтээл туурвисан эрдэмтэн хvн. “Бид хоёр єєр хvн боловч, бидний карер нэг, гэж эмээ ярьдагсан.Миний ярихыг тэр хоёр тун тэвчээртэй сонсоно. Монголчуудын цагаан морин жилийн тvvхийг яриулаад “гайхамшигт тvvх” гэж дуу алдаж байж билээ. Эрх чєлєєг дээдэлсэн миний ард тvмний тvvх тэдний сэтгэлд нэн ойрхон. Фридман гуай номоо надад дурсгахдаа “May Mongolia Prosper” буюу “Монгол хєгжих болтугай” гэсэн ерєєлийн vг бичиж єгсєн юм. Тvvний тэр алдарт бvтээл “Хувь заяагаа сонгох нь” нэртэйгээр Баабар, тvvний гэргий Амарсанаа хоёрын орчуулгаар монгол тvмний хvртээл болсон.Хожим, Атлас институтийн 25 жилийн ойд хамт оролцож, нэг ширээнд сууж таарсан юм. Євгєн надтай гар барингуутаа “Монголын гайхамшигт тvvх vргэлжилж байна уу” гэж зузаан шилнийхээ цаанаас нvдээ эргэлдvvлэн асууж билээ. Тэр гал цогтой євгєний нvд одоо ч миний ой тойнд ассаар байна.“Их удирдагч” хэмээх хvний адгууд ирдэг явдаг аж. Харин дандаа vлддэг vзэл санаа гэж байх. Тэр бол эрх чєлєєний vзэл юм. Мильтон Фридман зєвхєн чєлєєт эдийн засгийн онолч байгаад зогсоогvй, эрх чєлєєний тєлєє насан туршдаа тууштай тэмцсэн юм. Тэр эрх чєлєєний vзлийн тээгч бус харин тvvнийг бvтээлчээр илэрхийлэгч бас хэрэгжvvлэгч байсан. Америкийн нэлээд зєрvvд Ерєнхийлєгчийн бодлыг Фридман єєрчилсєн тvvх байдаг. Нихон, Форд, Реиган гээд тvvний зєвлєж байсан гурван Ерєнхийлєгчийн хэлсэн vг, хэрэгжvvлсэн бодлогод Фридманы vзэл санаа, нєлєє илт ажиглагддаг. Тэр номын нєхєдтэйгєє онолын хэлээр, жирийн хvмvvстэй хvний хэлээр энгийн ярьж чаддаг байлаа. “Би эдийн засаг ойлгохдоо муу, харин Фридманы яриа ойлгогдоод байна” гэж нэг Ерєнхийлєгч хэлж байсан нь саяхан. Хvн vргээдэг хvн гэж байхад, хvн дагуулдаг хvн гэж байх. Сая сая хvний хараал зvхэл, vзэн ядалтыг дууддаг нэгэн байхад, тэдний итгэл бишрэл, сэтгэл зvрхийг эзэмдсэн нэгэн бас байх. Харин Мильтон бол эрх чєлєєг эрхэмлэгч хvн бvрийн сэтгэл зvрхэнд амьддаа асч чадсан зул юм. Ийм хvчийг тоогоор илэрхийлэх хэцvv. Бvхэл бvтэн тив, улс тvмнийг дагуулагч хvчийг юугаар ч илэрхийлэх билээ дээ. Жижигхэн Фридман АНУ-ын мєнгєний бодлогын стандартыг 50 жилийн ємнє тогтоосон нь одоо ч зєрчигдєєгvй хэвээр байна. Тєрийн оролцоо, мєнгєний vйлдвэрлэлээр улс хєгждєггvйг тэр нотолсон. “Би доллар хэвлэдэг машиныг, доллар хэвлэж байхад нь кнооп дарж нэг удаа зогсоож билээ” гэж євгєн бахархалтай хуучилдагсан. Нэгдсэн Улсын мєнгєний бодлогыг 19 жил атгасан тvvний олон жилийн найз Алан Греенспэн “Эдийн засгийн салбарт Нобелын шагналтан олон тодорсон. Харин домог болсон нь Фридман” гэж хэлсэн байдаг.Фридман зєвхєн эдийн засгийн салбарт бус эрvvл мэнд, боловсрол, даатгалын салбарт хvртэл сонгох эрх чєлєєг нэвтрvvлж чадсан. Америкийн армийн шинэчлэл мєн тvvний нэртэй холбогддог юм. Аль 1962 онд бичсэн тvvний “Капитализм ба Эрх чєлєє” номонд дээрх vзэл санаа тусгалаа олсон байдаг. Yнэндээ Америкийг хувьсгагч хvч нэг vе засаг ч биш, Пентагон ч биш Фридман байлаа. “Та Америкийг єєрчилсєн, одоо дэлхий таныхаар єєрчлєгдєж байна” гэж тvvнд зориулан зоог барьж байхдаа Ерєнхийлєгч бага Буш хэлсэндэг.Тэр хувьсгагч хvч, эрх чєлєєний vзлийн ємнє хамгийн хаалттай орон, хатуу хана хэрэм, хил хязгаар хvртэл тэсээгvй. 1970-аад оны дунд vеэс Чилийг Фридман єєрєє, тvvний лекцийг сонссон “Чикагогийн хєвгvvд” Пиночетын танкны гинж дороос босгож ирсэн. Одоо бол Чили дэлхийд хамгийн хурдтай хєгжиж байгаа долоон эдийн засгийн нэг хэвээр байна. Манай ємнєд хєршийн удирдагчид хvртэл євгєнтэй уулзаж санал зєвлєлгєєг нь авч байсан гэдэг. “Чєлєєт эдийн засгийн жинхэнэ биежсэн хєгжлийг vзэх гэвэл Хонгконг яв” гэж Фридман хэлсэн байдаг. Тєрийн зєвлєх нь байж Хонгконгийн гайхамшгийг бvтээхэд євгєн багагvй цагаа зарсан болоод ч тэр vv Хонгконгод тэр ер бусын ханддаг байлаа.Фридманы “хvvхдvvд” Оросын, Боливын, Польшийн эдийн засгийг хvний харалган бодлогын нуранги дороос босгоход биечлэн тусалж байлаа. Нэг хvний жишээ тvмэн хvний дуурайл болж, нэг орны амжилттай жишээ бусдад газрын хол ойр ялгалгvй нєлєєлж байлаа. Олон олон орноос євгєн Фридманд хандан “Танд баярлалаа, бидний гарт таны ном байлаа” гэсэн нялуун vгтэй талархал ирсээр байсан гэдэг. Тvvний vзэл санаа капитализмыг бас єєрчилсєн юм. Английн социалист болтлоо хувирсан эдийн засгийг єєрчлєхдєє Тетчерийн 12 жил барьсан гол номлолын нэг нь Фридманых байсан. Тэрээр улсын татаасыг зогсоож, тєсвийн зардлыг танаж, эдийн засгийнхаа гол тулгууруудыг тєрийн мэдлээс гаргаж чадсан. Ингэж тємєр хатагтай Английг дампуурал доройтлоос аварсан юм. Реиган “Шинэ хэлцэл”-ээс хойш vе vе хямарсаар байсан Америкийг єєрчлєхдєє Фридманы 1979 онд бараг єєрт нь зориулж бичсэн номлолыг ягштал барьсан байдаг. “Фридмантай уулзаагvй бол Реиган сонгуульд ч ялахгvй, хvйтэн дайнд ч ялахгvй байсан юм” гэж тvvний хамгийн ойрынх нь зєвлєх дурссан байдаг. Yнэндээ хvйтэн дайныг ялсан хvч бол Реиган ч биш, Америк ч биш юм. Тэр тусмаа уг дайны ялалтын итгэл болсон цэрэг армийн хvч, тив алгасгагч пуужин, эсвэл атом цємийн олон бємбєг ч биш юм. Тэр бол эрдэнэт хvний єчvvхэн биед багтах эрvvл ухаан, эрх чєлєєний vзэл юм. Тэр vзлийн жинхэнэ луужин нь нэг vе євгєн Фридман байлаа. Зєвлєлт засгаас хvчтэй тэр жижигхэн євєє дутагдал гэж харсан зvйлийнхээ хажуугаар дуугvй єнгєрдєггvй нэгэн байлаа. Тэр аливаа нийгэмд хэцvv асуудал болох “ажилгvйдлийг шийдэхэд засгаас мєнгє гаргах хэрэгтэй” гэсэн Кэйнсийн онолыг насан туршдаа зєвшєєрч чадаагvй юм.Нэг удаа Фридман гуай урт шуудуу ухаж байгаа хэсэг хvнтэй таарчээ. Бvгд хvрз барьчихсан л газар сэндчиж байх юм гэнэ. Цаана нь газар ухахад зориулсан хvчит текник зvгээр зогсож байдаг. “Яагаад техникээр энэ ажлыг хийхгvй байгаа юм бэ” гэж Фридманыг асуухад, тэр ажлыг хариуцсан дарга, -Гар ажиллагаа хэрэглэснээр олон хvн ажилтай болж, ажилгvйдэл буурах нягууртайг тvvнд тайлбарлажээ. Євгєн олон ч юм хэлсэнгvй, “Тэгвэл наадуулдаа хvрз биш, халбага бариул” гэж хэлчихээд хээвнэг алхсаар холдсон гэдэг. Нийгмийн баялгийг чєлєєт зах зээл, чєлєєт vйлдвэрлэл бvтээдэг болохоос биш, засаг мєнгє, тушаал заавар гаргаж, засаг хvнд ажил єгч бvтээдэггvй юм гэж тэрээр vздэг байв.Эрх чєлєєг ємгєєлєгчийн зам амар байгаагvй. 1976 онд Стокгольм хотын ёслолын танхимд Фридман Нобелийн шагналаа Шведийн хаанаас гардахаар босоход заалны арын эгнээнээс тvvнийг эсэргvvцэгч нэг залуу “Фридман эндээс зайл” гэж хамаг хvчээрээ хашгирсаар цагдаагийнханд чирэгдэн гарсан байдаг. Нобелийн шагнал гардуулах vеэр гарсан цорын ганц гэж хэлж болох энэ хэргийн талаар хожим сурвалжлагч асуухад тэрээр “Аа тэр vv, Нобелийн шагналтай надад ирсэн нэмэгдэл” гэж хариулсан байдаг. Фридман, Рєvз хоёр байшингаа хаана барих тухай удаан санал зєрсєн гэдэг. “Энэ болохоор єндєрлєг газар уулан дээр байвал дээр гэнэ, би болохоор далайд ойрхон бол сайхан” гэж зєрдєг байлаа гэж Рєvз гуай хуучилж билээ. Тэр хоёрын хамгийн байх дуртай газар нь далайн эргийн нэг єндєрлєгт барьсан хувийн байшин нь. Тэр хоёр хэн ч “манай євєє, эмээ” гэж андуурмаар хачин элэгсэг буурлууд. Тэр хоёр хvн тєрєлхтєнд далай шиг тус хvргэсэн. Нэг нь 94 насныхаа ануухан сvvдэр дор мєнх нойрсчээ.2006.11.21