Tuesday, November 28, 2006

Сайн уу ааваа. Би ирлээ



Энэ товарищ манай Бат-Эрдэнэ аваргыг бараагүй л юм даа


Миний төрсөн нутаг


Харуул Алтайн ус нь

Хадаа дагаад урсана

Хан буурал аав минь

Хангинан дуулж суудаг...

БНУлс тунхагласан өдөр


Бидний ардын эрхтэй хэмжээт цаазат улсыг тэргүүлж байсан богд Жавзандамба хутагт хаан олноо өргөгдсөний 14 дүгээр он 4 дүгээр сарын 17-ний өдөр нэгэнт таалал төгссөн учир мөнөөхөн 11-р онд олноор хувьсгал үүсгэн, гадаадын харгисуудаг харьяат орон нутгаас хөөн гаргаж, дотоодын эзэрхэг байдлыг устгаж нэгэнт зоригоо олон ард түмний ашиг тусад нийлүүлэхийн тулд, хувьсгалын ардын сонгон байгуулсан Засгийн Газраас:НЭГ. Богд хааны тамгыг Засгийн Газар шилжүүлэн залж хадгалах.ХОЁР. Харьяат улсад Бүгд Найрамдах Ардын Засгийг явуулж, да жунтан гэдэг Ерөнхий даргыг сонгохгүй, улсын бүх дээд эрхийг Улсын Бага хуралд ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгалахГУРАВ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийг явуулах их баярыг жил бүр 6 сарын шинийн 6-ний өдөр улсын баяртай хамтатган явуулахДӨРӨВ. Олноо өргөгдсөн гэдэг оны цолыг мөнхүү өдрөөс эхлэн Монгол Улсын 14 дүгээр он гэж халахаар тогтжээ. Одоо Улсын Их Хурал анх удаа хуралдаж тийнхүү Засгийн газраас тогтсон явдлыг зөвшөөрөн батлаад, Бүгд Найрамдах ардын эрхтэй Монгол Улсын үндсэн хуулийг зохион баталж, дор жагсаан бичсэн тул энэхүү үндсэн хуулийг төв газрын ба орон нутгийн олон яамны эрх баригчдаас зарлан ухуулж бас олон албаны газар ил тавьж үзүүлбэл зохино.Бас энэхүү үндсэн хуулийн гол тогтоолуудыг олон сургууль ба цэргийн ангид зааварлан сургах явдлыг Их Хурлаас Ардын засгийн газар даалган гүйцэтгүүлэхээр тогтов

Monday, November 27, 2006

Миний халуун ам бүл


Намайг Дүгэржавын Алимаа гэдэг.

Тэртээ 1975 оны 03 сарын 04-нд алс баруун хязгаар Ховд аймгийн Зэрэг сумын малчин Дүгэржавын гэрт нэгэн цовоо охин мэндэлсэн нь би байжээ. Бусдын адил сумын дунд сургуулиар дамжиж явсаар 1993 онд их сургуулийн босгыг алхаж билээ.

1999 онд ханьтайгаа анх танилцаж байв. Манай хүн тэр үед сургуулиа надаас нэг жилийн өмнө төгсчихсөн байлаа. Бид хоёр тэр жилийнхээ 09 сард тусдаа гарч 2000 онд охиноо төрүүлсэн, 2005 онд хүү төрүүлсэн Одоо ам бүл дөрвүүлээ, аз жаргал баяр баясгалантай сайхан амьдарч байна. Манай нөхөр гадаад хэлний багш . ХИС-д багшилдаг. Охин Анусэцэн цэцэрлэгт, хүү Ананд 1 настай, гэртээ

Товчхондоо нэг иймэрхүү...

Элбэгдорж


ХVЧ

Цахиагийн ЭЛБЭГДOРЖ

Мильтoн Фридман таалал тєгсчээ. Yгvй, тийм байх ёсгvй дээ. Би саяхан л євгєнийг Сан Франциско хотын тєв дэх “Four Seasons” буудлын vvд­нээс хань Рєvзтэй нь цуг таксинд суулгаж єгч байсан юм.Америкчуудын дундаас “зууны хvн” гэж нэр­лэгдсэн тэр шавилхан євєєгєєс “Таны унаа ойрхон байгаа юу” гэж асуухад “Энэ хотод маши­наар яахав, бид хоёр таксинд суугаад явчихнаа” гэж билээ.ХХ зуун ард тvмнийхээ ємнєєс бvхнийг шийдэх гэсэн “эх оронч”- дын учруулсан зов­лон­гоор дvvрэн байж. Комму­нис­тууд, нацистууд бvхэл бvтэн ард тvмний хувь заяагаар тоглоод зогсоогvй юм. Америк, Англид хvртэл нийгмийн амьд­ралд тєр гvнз­гий оролцох vзэл нэг vе газар авч байлаа. Хэт улайрсан нь Марксын нэр бари­на. Арай хєх нь Кеинсийг тугаа бол­гоно. “Зардлыг нэмж, хvv, vнэ, цалинг зохицуулж, ажил­гvй­дэл, инфляцтай тєр л хам­гийн сайн тэмцэж чадна” гэж тє­рийн тэр чадлыг хэн нь илvv­тэй харуулах вэ? гэсэн урал­дааны хєлд капиталист ер­тєнц хvртэл vрэгдэж байсан vе. Єнгєрєгч зууны эхний, эрх чєлєєний vзлийн хамгийн нэр­тэй хамгаалагч аугаа Людвик фон Мизэс хvртэл арга нь барагдаж байсан цаг даа. Австрийн эдийн засгийн алдарт сур­гуулийн єрсєлдєгч­гvй лидер байсан тэрээр “Энэ улс тєрийн нэр томъёо хvр­тэл тэнэг юм. Хэн Гит­лерийг “баруун”, хэн Ста­линыг “зvvн” гэх юм бэ? Хоёу­лаа л адилхан хvчир­хийлэг­чид байна” гэж 1940 онд би­чиж байлаа.Тvvний гарын шавь Фред­рик Хаек 1944 онд “Боолчлолд хvрэх зам”-аа бичиж хvний “хvчтэй гар”-ын vнэн нvvр ца­райг илчилсэн. Эрх чєлєєний тєлєє либерал эдийн засаг­чид чадлаараа тэмцэж бай­лаа. 1947 онд Хаекийн зохион байгуулсан нэгэн уулзалтад Чикагогийн эдийн засгийн сургуулийн залуухан проф­ессор Мильтон Фридман орол­цов.-Анх удаа хил алхаж авар­гуудтай нvvр тулж билээ. Профессор Мизэс намайг хурал даргалж ядаж байхад, “та нар бvгд социалистуудын овоолго” гэж хэлээд хурал орхиод гарлаа. Тэгэхэд би их цочирдож бас их зvйл ойлго­сон гэж хожим тэр дурсаж байв. Тэр даруухан мэтгэл­цээнд оролц­сон олон хvн хожим нь хvн тєрєлхтнийг хvний боолчлол, засаг намын эрхшээлээс авар­сан чєлєєт vзэл санааны авар­гууд болц­гоосон.Мильтон Фридман гуайтай хоёр удаа тухтайхан уулзах боломж надад тохиож билээ. Хоёуланд нь 74 жил тvvнтэй тостой тогоонд хошуу холбо­сон Рєvз гуай хамт байсан. Хєєрхий тэр сайхан эмээ одоо их л ганцаардаж байгаа байх даа. Тэр хоёр гэрт ч, гадаа ч хаа л бол хаана хамт байдагсан. Рєvз бол ФридЕманд охин Жанет, хvv Давид хоёрыг нь тєрvvлж єгсєн элбэрэлт хань тєдийгvй, тvv­ний vзэл санаанд хамгийн их нєлєє vзvvлсэн, хамтарч олон бvтээл туурвисан эрдэм­тэн хvн. “Бид хоёр єєр хvн боловч, бидний карер нэг, гэж эмээ ярьдагсан.Миний ярихыг тэр хоёр тун тэвчээртэй сонсоно. Мон­гол­чуудын цагаан морин жилийн тvvхийг яриулаад “гайхамшигт тvvх” гэж дуу алдаж байж билээ. Эрх чєлєєг дээдэлсэн миний ард тvмний тvvх тэдний сэтгэлд нэн ойр­хон. Фридман гуай номоо надад дурсгахдаа “May Mongolia Prosper” буюу “Монгол хєгжих болтугай” гэсэн ерєє­лийн vг бичиж єгсєн юм. Тvvний тэр алдарт бvтээл “Хувь заяа­гаа сонгох нь” нэртэйгээр Баабар, тvv­ний гэргий Амар­санаа хоёрын орчуулгаар мон­гол тvмний хvртээл болсон.Хожим, Атлас инсти­тутийн 25 жилийн ойд хамт оролцож, нэг ширээнд сууж таарсан юм. Євгєн надтай гар барингуутаа “Монголын гайхамшигт тvvх vргэлжилж байна уу” гэж зу­заан шилний­хээ цаанаас нvдээ эргэлдvv­лэн асууж билээ. Тэр гал цогтой євгєний нvд одоо ч миний ой тойнд ассаар байна.“Их удирдагч” хэмээх хvний адгууд ирдэг явдаг аж. Харин дандаа vлддэг vзэл санаа гэж байх. Тэр бол эрх чєлєєний vзэл юм. Мильтон Фридман зєвхєн чєлєєт эдийн засгийн онолч байгаад зогсоо­гvй, эрх чєлєєний тєлєє насан турш­даа тууштай тэмцсэн юм. Тэр эрх чєлєєний vзлийн тээгч бус харин тvvнийг бv­тээл­чээр илэр­хийлэгч бас хэрэгжvvлэгч бай­сан. Аме­ри­кийн нэлээд зєрvvд Ерєнхийлєгчийн бодлыг Фрид­­ман єєрчилсєн тvvх байдаг. Нихон, Форд, Реиган гээд тvvний зєвлєж байсан гурван Ерєнхийлєгчийн хэл­сэн vг, хэрэгжvvлсэн бод­логод Фрид­маны vзэл санаа, нєлєє илт ажиглагддаг. Тэр номын нєхєд­тэйгєє онолын хэлээр, жирийн хvмvvстэй хvний хэлээр энгийн ярьж чаддаг байлаа. “Би эдийн засаг ойлгохдоо муу, харин Фридманы яриа ойлгогдоод байна” гэж нэг Ерєнхийлєгч хэлж байсан нь саяхан. Хvн vргээдэг хvн гэж бай­хад, хvн дагуулдаг хvн гэж байх. Сая сая хvний хараал зvхэл, vзэн ядалтыг дууддаг нэгэн байхад, тэдний итгэл бишрэл, сэтгэл зvрхийг эзэмд­сэн нэгэн бас байх. Харин Мильтон бол эрх чєлєєг эрхэмлэгч хvн бv­рийн сэтгэл зvрхэнд амьддаа асч чадсан зул юм. Ийм хvчийг тоогоор илэрхийлэх хэцvv. Бvхэл бvтэн тив, улс тvмнийг дагуу­лагч хvчийг юугаар ч илэр­хийлэх билээ дээ. Жижигхэн Фридман АНУ-ын мєнгєний бод­ло­гын стандартыг 50 жи­лийн ємнє тогтоосон нь одоо ч зєрчигдєєгvй хэвээр байна. Тєрийн оролцоо, мєнгєний vйлдвэрлэлээр улс хєгждєг­гvйг тэр нотолсон. “Би доллар хэвлэдэг машиныг, доллар хэвлэж байхад нь кнооп дарж нэг удаа зогсоож билээ” гэж євгєн бахархалтай хуучилдаг­сан. Нэгдсэн Улсын мєнгєний бодлогыг 19 жил атгасан тvv­ний олон жилийн найз Алан Греенспэн “Эдийн засгийн салбарт Нобелын шагналтан олон тодорсон. Харин домог болсон нь Фридман” гэж хэлсэн байдаг.Фридман зєвхєн эдийн засгийн салбарт бус эрvvл мэнд, боловсрол, даатгалын салбарт хvртэл сонгох эрх чєлєєг нэвтрvvлж чадсан. Америкийн армийн шинэчлэл мєн тvvний нэртэй холбогд­дог юм. Аль 1962 онд бичсэн тvvний “Капитализм ба Эрх чєлєє” номонд дээрх vзэл санаа тусгалаа олсон байдаг. Yнэндээ Америкийг хувьсгагч хvч нэг vе засаг ч биш, Пента­гон ч биш Фридман байлаа. “Та Америкийг єєр­чилсєн, одоо дэлхий таны­хаар єєрчлєгдєж байна” гэж тvvнд зориулан зоог барьж байхдаа Ерєнхийлєгч бага Буш хэлсэндэг.Тэр хувьсгагч хvч, эрх чє­лєє­ний vзлийн ємнє хамгийн хаалттай орон, хатуу хана хэрэм, хил хязгаар хvртэл тэсээгvй. 1970-аад оны дунд vеэс Чилийг Фридман єєрєє, тvvний лекцийг сонссон “Чи­ка­­го­гийн хєвгvvд” Пиночетын танкны гинж дороос босгож ирсэн. Одоо бол Чили дэл­хийд хам­гийн хурдтай хєгжиж бай­гаа долоон эдийн засгийн нэг хэвээр байна. Манай ємнєд хєршийн удирдагчид хvртэл євгєнтэй уулзаж санал зєвлєл­гєєг нь авч байсан гэдэг. “Чєлєєт эдийн засгийн жинхэнэ биежсэн хєгжлийг vзэх гэвэл Хонгконг яв” гэж Фридман хэлсэн байдаг. Тє­рийн зєвлєх нь байж Хонг­конгийн гайхамшгийг бv­тээ­хэд євгєн багагvй цагаа зар­сан болоод ч тэр vv Хонг­конгод тэр ер бусын ханддаг байлаа.Фридманы “хvvхдvvд” Оро­сын, Боливын, Польшийн эдийн засгийг хvний харалган бод­логын нуранги дороос босго­ход биечлэн тусалж байлаа. Нэг хvний жишээ тvмэн хvний дуурайл болж, нэг орны ам­жилт­тай жишээ бусдад газрын хол ойр ялгал­гvй нєлєєлж байлаа. Олон олон орноос євгєн Фридманд хандан “Танд баярлалаа, бидний гарт таны ном байлаа” гэсэн нялуун vгтэй талархал ирсээр байсан гэдэг. Тvvний vзэл санаа капита­лиз­мыг бас єєрчилсєн юм. Английн социалист болтлоо хувирсан эдийн засгийг єєрч­лєх­дєє Тетчерийн 12 жил барь­сан гол номлолын нэг нь Фрид­маных байсан. Тэрээр улсын татаасыг зогсоож, тєсвийн зард­лыг танаж, эдийн засгийнхаа гол тулгууруудыг тєрийн мэд­лээс гаргаж чадсан. Ингэж тємєр хатагтай Английг дам­пуурал доройт­лоос аварсан юм. Реиган “Шинэ хэлцэл”-ээс хойш vе vе хямарсаар байсан Америкийг єєрчлєхдєє Фрид­маны 1979 онд бараг єєрт нь зориулж бичсэн номлолыг ягштал барьсан байдаг. “Фрид­мантай уулзаагvй бол Реиган сон­гуульд ч ялахгvй, хvйтэн дайнд ч ялахгvй байсан юм” гэж тvvний хамгийн ойрынх нь зєвлєх дурссан байдаг. Yнэндээ хvйтэн дайныг ялсан хvч бол Реиган ч биш, Америк ч биш юм. Тэр тусмаа уг дайны ялалтын итгэл болсон цэрэг армийн хvч, тив алгасгагч пуужин, эсвэл атом цємийн олон бємбєг ч биш юм. Тэр бол эрдэнэт хvний єчvvхэн биед багтах эрvvл ухаан, эрх чє­лєєний vзэл юм. Тэр vзлийн жинхэнэ луужин нь нэг vе євгєн Фридман байлаа. Зєвлєлт засгаас хvчтэй тэр жижигхэн євєє дутагдал гэж харсан зvйлийн­хээ хажуугаар дуугvй єнгєр­дєггvй нэгэн байлаа. Тэр аливаа нийгэмд хэцvv асуу­дал болох “ажилгvйдлийг ший­­дэхэд засгаас мєнгє гаргах хэрэгтэй” гэсэн Кэйн­сийн онолыг насан туршдаа зєвшєєрч чадаагvй юм.Нэг удаа Фридман гуай урт шуудуу ухаж байгаа хэсэг хvнтэй таарчээ. Бvгд хvрз барьчихсан л газар сэндчиж байх юм гэнэ. Цаана нь газар ухахад зориулсан хvчит текник зvгээр зогсож байдаг. “Яагаад техникээр энэ ажлыг хийхгvй байгаа юм бэ” гэж Фридманыг асуухад, тэр ажлыг хариуцсан дарга, -Гар ажиллагаа хэрэглэс­нээр олон хvн ажилтай болж, ажил­гvйдэл буурах ня­гуур­тайг тvvнд тайлбарлажээ. Євгєн олон ч юм хэлсэнгvй, “Тэгвэл наадуулдаа хvрз биш, халбага бариул” гэж хэлчихээд хээв­нэг алхсаар холдсон гэдэг. Нийгмийн баялгийг чєлєєт зах зээл, чєлєєт vйлдвэрлэл бvтээдэг болохоос биш, засаг мєнгє, тушаал заавар гаргаж, засаг хvнд ажил єгч бvтээ­дэггvй юм гэж тэрээр vздэг байв.Эрх чєлєєг ємгєєлєгчийн зам амар байгаагvй. 1976 онд Стокгольм хотын ёслолын тан­химд Фридман Нобелийн шаг­налаа Шведийн хаанаас гар­дахаар босоход заалны арын эгнээнээс тvvнийг эсэр­гvvцэгч нэг залуу “Фридман эндээс зайл” гэж хамаг хv­чээ­рээ хаш­гирсаар цагдаа­гийн­ханд чирэг­дэн гарсан байдаг. Нобелийн шагнал гардуулах vеэр гарсан цорын ганц гэж хэлж болох энэ хэргийн талаар хожим сур­валжлагч асуухад тэрээр “Аа тэр vv, Нобелийн шагналтай надад ирсэн нэмэгдэл” гэж хариулсан байдаг. Фридман, Рєvз хоёр бай­шин­гаа хаана барих тухай удаан санал зєрсєн гэдэг. “Энэ болохоор єндєрлєг газар уулан дээр байвал дээр гэнэ, би болохоор далайд ойрхон бол сайхан” гэж зєрдєг байлаа гэж Рєvз гуай хуучилж билээ. Тэр хоёрын хамгийн байх дуртай газар нь далайн эргийн нэг єндєрлєгт барьсан хувийн байшин нь. Тэр хоёр хэн ч “манай євєє, эмээ” гэж андуур­маар хачин элэгсэг буурлууд. Тэр хоёр хvн тєрєлхтєнд да­лай шиг тус хvргэсэн. Нэг нь 94 насныхаа ануухан сvvдэр дор мєнх нойрсчээ.2006.11.21

Баабар



ЗОЛБИН НОХОЙН ГЭДЭС ШАР ТОС ТОГТООДОГГVЙН УЧИР

Эмээгийн яриа. Жараад оны vед нэгдэлжvvлэхэд ядуу нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хvчээр элсvvлж хєрєнгийг нь хураан тараасан байна.Олон хvvхэдтэй ар­чаа­гvй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ног­дож. Гэртээ ч оруулсангvй хаяандаа хєг­лєрvvлсэн ба хэрэг болохоор нь цуу татаад л тогоогоо ч арчина, бvс хийнэ, хєлєє ч орооно. Гадаа норно, илжирнэ, ямаа иднэ. Сvvлд дуулахнаа тэр айл хэзээ ч єєдлєєгvй.Танилын яриа. Маартын наймнаар олон хvvхэдтэй айлд эхийн одонгийн мєнгє бєєнєєр нь єгнє. Тэднийх дэлгvvрт байгаа аль vнэтэй бэлэн зvйлс болох нарийн боов, хиам, консерв авчран долоо хоног наргина даа. Тэгээд дараагийн маарт хvр­тэл хагас єлсгєлєн. Тєрийн буянаар нэг хоног цадав.Зурагтын яриа. Майкл Тайсон ядуу хорооллоос га­рал­тай боловч олон удаа боксын дэлхийн аварга болж нийтдээ 200 гаруй сая доллар олжээ. Асгаж цутган баярхаж хэдэн жил шуугиулсны дараа тэрээр ихээхэн єрєнд оров. Одоо тэрээр єрєє тєлєхийн тулд газар газар очин рингэнд зо­дуулж явна. Их мєнгєнєєс болж зодуулав.Найзын яриа. Тээр жил би Баянхонгорын ямаа ихтэй нут­гаар очсон юм. Ноолуурын vнэ ч овоо, зуншлага ч даж­гvй. Аль ч айлд орсон баярхаж сагсалз­сан яриа. Айл болгон хоёр машинтай, хvнээсээ олон мо­то­­цикльтой. Ханын хєшгєє алтанбулаг хивсээр орлуулсан тєдийгvй мєн хив­сийг шалан дээрээ давхарлаж хулдсан, зуухны ємнvvр нь шатаад цоорчихсон. Нэг су­ман дээр цагдаа, согтуу мо­то­цикл­ьчин хоёр маргалдаж байна. “єєрийн­­хєє унаагаар согтуу явахад яадаг юм. Чи муу хvний хєрєнгє хураана гэв vv. Хэнд ч хэрэггvй бол­гоод єгье л дєє. Хэдэн ямаа­ны нуруу маажаад л энийг олдог юм” гээд согтуу эр банкаа онгойлгоод шvдэнз зураад хийчихдэг юм байна. Тэр нутгаар ноднин орлоо. Ихэнх нь модоо бариад нинжа болно гээд арилчиж. Ган гачиг хэдэн жил нvvрлэж, цєєн мал­тай vлдсэн нэг нь чааваас газар царайлчихсан, дайраад гарах хvнийг ганц нэг гоймон, боов vлдээх болов уу гэсэн харцаар угтана. Ямаанаасаа болж яд­рав.Валютын сангийн яриа. 1973 оны нефтийн vнийн огцом єсєлтєєр хам­гийн хохирсон улс Нигери боллоо. Баялаг нефьттэй энэ орон гэнэт буй болсон мєнгєє­рєє цалин тэт­гэвэр нэмэх, шинэ нийслэл барих, мянганы зам барих зэрэг vнэ єртєг ихтэй олон тєсєл зэрэг зэрэг хэрэгжvvлж эхэлжээ. Дутсан мєнгийг нефтиэр барь­цаалан санхvvжvvлж байв. Гэвч наяад оны vед нефьтийн vнэ эргээд унахад Нигери асар их єртэй болов. Тєслvvдээс ганц нь ч хэрэгжиж дууссангvй. Цалин эргэж буурсан, ажлын местийг хєрш орныхон эзэл­сэн зэргээс болж гадаад бо­лон дотоод хямрал vvсэж, улмаар угсраагаар тєрийн эргэлт болж, зарим газраа иргэ­ний дайн, овог отог хоо­рондын мєргєл­дєєн vvслээ. Судлаачдын vзэж байгаагаар нефьтийн vнэ ингэж огцом єсєн гэнэтийн их мєнгє­тэй болоогvй бол Нигери жам хєгжлєєрєє дэвшилд хvрэх бололцоотой байжээ. Нигери улс улам харлав.Дэлхийн банкны яриа. Болив нь манай гаригийн хамгийн баялагтай орны нэг юм. Гэвч энэ оронд дунджаар жилд нэг болдог тєрийн эргэл­тээр гарч ирдэг Засгийн газ­рууд болон завсар зайнд нь сонгуулиар буй болдог Зас­гийн газруудын аль нь энэхvv асар их баялгийг зєв ашиг­лаж чадсангvй. Аль ч Засгийн газар энэ оронд нэгэнт тогтон буй болсон авлигын сvлжээ­ний єргєтгєгч, vргэлжлvvлэгч, єєрєє нэг хэсэг нь болж бай­лаа. Байгалийн хишиг асар их баялаг авлигад явахаас гадна эдийн засгийн ямар ч ач холбог­дол vгvй мєртєє сvр дуулиан болсон дэд бvтцэд зарцуулаг­дана. Дэд бvтэц ба­рих нь єєрєє авлигыг гааруу­лах механизм болжээ. Энд дэлхийн хамгийн єндєрт ба­ригд­сан тємєр зам, хурдны авто зам Андын нуруу­ны оргилоор сvлжинэ. Бо­ловс­рол­доо хэзээ ч анхаарч бай­гаа­гvй энэ орны хvний хєгж­лийн индекс дэлхийн хамгийн бага vзvvлэлттэй. Бичиг vсэг vл мэдэх явдал 50 хувь, дундаж наслалт 49, нэг хvртэл хvvх­дийн vхэл 70 промиль гэх мэт. Хvнд ногдох ДНБ маш бага. Саяхан сонгуулиар гарч ирсэн vйлдвэрчний зvтгэлтэн-Ерєн­хийлєгч энэ бvхний бу­рууг гадаадын хєрєнгє оруу­лагч­дад тохож тэднийг хєєж эхэллээ. Дотоодын хямралаа гадагш нь чиглvvлэхийн тулд Чааваас, Кастро нартай ний­лэн АНУ-ын эсрэг фронтод нэгдэв. Болив улс бvр болив.ОРТ телевизийн яриа. Нефтийн vнийн єсєлтєєр буй болсон мєнгєєр нийгмийн олон арга хэмжээ авсны дотор ахмад настнуудад эмийг нь vнэ тєлбєргvй ний­лvvлэх болсон билээ. Энэхvv гэнэтийн их мєнгєний vлэмж хэсэг нь тvгээл­тийн тогтцоор ороод алга болжээ. Энэ мєн­гийг ашиг­ладаг зохион бай­гуулалттай бvлэгт олон том­чууд оролцсон байна. Эх орны бvтээгдэ­хvv­нээр ний­лvv­лэх байтал гадаа­даас хуурамч эм оруулж ирж тvv­нийхээ vнийг олон дахин єсгєн баримтжуулжээ. Тэртэй тэргvй ахмад настнуудын ихэн­хэд vнэгvй эм очсонгvй. Нийт­дээ 56 тэрбум рубль завшсан уг бvлгийн толгой­логч 14 этгээдийг сая барив­чиллаа. Засгийн нэрээр зав­шив. УИХ дахь яриа. Монгол Улс тvvхэндээ тохиолдож байгаа­гvй их баялгийн ємнє ирлээ. Байгалийн баялгийн vнийн єсєлтєєс болж ДНБ 30 хувиар ихсэв. Оны эцэст тєсвийн илvvдэл хоёр тэрбум тєгрєг болов. Гишvvд дараа оны тєсєв хэлэлцэхдээ дууд­лага худал­даанд орсон най­маачид шиг загнана. Хvvхэд бvрд 10 мянган тєгрєг єгнє гэж нэг хэсэг нь дайрна, нєгєє хэсэг нь ширээн дээрээ 20 мянга гэсэн бичиг гарган тавьжээ. Баянхонгороос уг­шил­тай нэгэн шинэ баян 100 мянгаар дуудаж байж ард тvмнээ харж vзэгчдийн тvрvv магнай боллоо. Маргааш нь сайд мяндагтай бас нэг панз­чин настай болон ажилгvй байгаа хvмvvст vvнээс их мєнгє зvгээр тогтмол єгч байх санал зурагтаар дэвшvvлээд єєрийн салбарын ахмадууд болох малчин тариачин, мах­чин, талхчин явсан улсад єгнє гэж зvтгэлээ. Бvх баг сумыг мян­ганы зам, бумны єндєр хvчдэл, саяны технологиор бvрэн хан­гах байтугай илvv гаргах гэнэ. Монголд нийг­мийн тэтгэмж халамжийн 70 хувь нь зохих эзэндээ хvрэх­гvй байгаа дvн гадаадын судалгаагаар илэр­чээ. Ин­гэхээр мєнгє тараах тутам тvгээгчид илvv ашиг єгдєг гэдгийг эдгээр хулгайч, луй­варчин, мэхчин. авлигачин­гууд сайн мэдэж байгаа. Нэг талаас ард тvмнээ харж vзэх уралдаан, нєгєє талаас vнэн мєн чанар нь биенээсээ илvv гарч луйвар хийх єрсєлдєєн. Анх 10 саяар эхэлсэн УИХ-ын гишvvд тойрог­тоо тараах мєнгє энэ жил 250 сая болж байна. Vндсэн хуу­лийн эрх мэдлийн хуваарь­лалтаар за­хи­ран зарцуулах мэдэл УИХ-д биш зєвхєн Зас­гийн газарт л бий. Гэвч мєнгє vзээд нvд нь улайчихсан тэдэнд хууль мууль ч яамай хэвтэнэ. Ком­пютер дээр ядахнаа хєзєр ч тоглож барахгvй нэгэн мудак хойтон жил зэсийн vнэ 12 мянган доллар болохыг ин­тер­нэтээр орж Лондонгийн бир­жийн мэдээнээс харсан хэмээн сагсалзана. Яндаж болшгvй далай шиг ямар их хоол вэ хэмээн гахай єгvvлнэ. Энэ марзганал эмгэнэл болох хvрт­лээ vргэлжлэх болно. Шинэ баян цээжний євчтэй болж хvний мєнгєєр хvv­дэгнэв.Тvvхээр батлагдсан яриа. Баялгийг зарцуулахад ухаан хэрэгтэй. Тэнэг хvнд баялаг гай болдог. Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, єлслєє, турлаа, vхлээ. Хєдєл­мєрєєр буй болсон бая­лаг л ухаалаг зарцуулагддаг. Гуйл­гачин єдєрт олсон юмаа уут­тай нь тогоо руугаа хєн­тєрдєг. Сармагчин нvдний шил олоод бєгсєндєє барьж vздэг. Муу нохойн гэдсэнд шар тос зохи­доггvй.

Thursday, November 23, 2006

Илтгэх - урлаг 3


Найрагч байх заяаных
Илтгэгч байх нь зүтгэлийнх
мэдлэггүй иргэн юу ярьсанаа
1. Хамгаалж чадахгүй
2. Итгүүлж чадахгүй
3.Эцэст нь нотлох аргагүй

Wednesday, November 22, 2006

Илтгэх урлаг-2

-Ялдамхан инээмсэглэл хүлээцтэй зөөлөн ярьдаг
-Хүн хэнд ч таатай сэтгэл төрүүлдэг
-Ёс зүйтэй хүн ухаалаг ярьж чаддаг
-дөчин нас хүрсэн мөртлөө таагүй таагүй сэтгэгдэл төрүүлдэг хүн
-нэгэнт дууссан хүн

Monday, November 20, 2006

Илтгэх урлаг -1

-Хүнийг өөртөө татах гол шинж бол сайхан ярьдаг чадвар
-Сайн үгийн эцэст сайн үйл илэрдэг.
-Хүний сэтгэл зүрхийг эзэмшсэн явдал жинхэнэ явдал мөн.
-Үгийг ямагт зөөлөн нам дор өнгөөр хэлж бай.
-Ус тос 2 шиг тэрсэлдэж биш, сүү ус 2 шиг сүлэгдэн найрч бай.
-